CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын Улаан номыг шинэчилнэ

03-12-2019 13:49

Хятадын эрдэмтэн, судлаачид болон байгаль, экологийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд Хоёр чуулганы үеэр Төрийн тусгай хамгаалалттай амьтан, ургамлын жагсаалт буюу Үндэсний Улаан номыг шинэчлэх хүсэлт гаргажээ. Уг жагсаалтыг сүүлийн 30 жилд ердөө ганц удаа, 2003 онд баданга хүдрийн хамгаалалтын зэргийг хоёроос нэгдүгээр ангилалд шилжүүлэх үед шинэчилсэн байна. Хятадын албаныхан зэрлэг ан амьтан, ховордсон ургамлыг хамгаалахын тулд дээрх жагсаалтаас гадна Үндэсний биологийн олон талт байдлын Улаан жагсаалт хэмээх бүртгэлийг давхар хөтөлдөг аж.
Мэргэжилтнүүдийн онцолсноор дэлхийн бусад хэсэгт тоо толгой нь хэвийн өсөж буй ч Хятадын нутагт ховордсон төрөл зүйлүүдийг хамгаалахад үндэсний Улаан номын бүртгэл нэн чухал юм. Тиймээс ховор амьтдын тархац нутаг, нарийн тоо толгой, өсөлт үржлийнх нь мэдээллийг таван жил тутам шинэчилж байхаар болжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг Зэрлэг ан амьтны тухай хуульд оруулж, удахгүй хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн байна. Хятад улс хулсны аварга баавгай, Түвдийн гөрөөс, цацагт билүүс зэрэг устаж үгүй болохын ирмэгт байсан олон арван амьтны тоо толгойг өсгөж чадсан боловч хотжилт, аж үйлдвэржилтийн нөлөөгөөр ховор амьтан, ургамлын тархац нутаг жилээс жилд хумигдсаар байгаа аж.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.vcom
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100