CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цэцэрлэг, сургуулийн захирлууд сурагчидтайгаа хамт хооллоно

03-12-2019 13:51

 Хятадын Боловсролын яам, Худалдааны зохицуулах газар, Үндэсний эрүүл мэндийн хороо хамтран боловсролын байгууллагуудын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд цэцэрлэг, сургуулийн захирал, удирдах албан тушаалтнууд бүгд сурагчидтайгаа өдрийн хоол хамт идэх ёстой гэсэн журам баталжээ. Уг журам ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих аж. Сурагчдын эцэг эх ч хүүхдийнхээ өдрийн хоолыг туршиж үзэн гомдол, саналаа холбогдох албаныханд хүргүүлж болох гэнэ.
Шинэ журамд зааснаар сурагчдын хоолны цэсэнд багтсан хүнсний бүх бүтээгдэхүүний гарал үүслийг цэцэрлэг, сургуулийн захиргаа ил тод хэвлэж тараах ёстой агаад эцэг эхчүүд хүссэн үедээ сургуулийн галтогоонд очиж, үйл ажиллагаатай нь танилцах эрхтэй аж. Мөн цэцэрлэг, сургуулийн ойр орчимд хүнсний жижиг мухлаг байхыг хориглосон байна. Боловсролын байгууллагын галтогоонд ажиллагсдыг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ажлын эрүүл ахуйг нь байнга шалгаж байх, соёолсон төмс, зэрлэг мөөг зэрэг эрсдэлтэй бүтээгдэхүүн галтогоондоо хадгалсан байгууллагыг 5000-30.000 юаниар торгох зэрэг зүйл заалт мөн шинэ журамд багтжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100