CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Зимбабвед долоон сая хүн хоол тэжээлийн дутагдалд орох нь

03-12-2019 17:30

 Зимбабве улсын албан тушаалтнууд ган гачиг, ургац алдалтын улмаас энэ жил долоон сая гаруй хүн хоол тэжээлийн дутагдалтай нүүр тулгарах болсон тухай мэдэгдлээ. Энэ нь тус улсын нийт хүн амын 40-өөс дээш хувь гэсэн үг юм. Зимбабве улсын Нийтийн үйлчилгээ, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны байнгын нарийн бичгийн дарга Жудит Катера “Статистик мэдээгээр хөдөө орон нутагт 4.5 сая, хот суурин газарт ойролцоогоор гурван сая хүн хоол тэжээлийн дутагдалд өртөхөөр байна” хэмээжээ. Энэ тоо ойрын жилүүдэд өсөх хандлагатай байгааг ч тэрбээр дурдлаа.
Зимбабве улсын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад жилд 1.8 сая тонн эрдэнэ шиш шаардлагатай гэнэ. Гэвч хөдөө аж ахуйн байгууллагуудын урьдчилан таамаглаж байгаагаар ган гачиг болон хорхой шавьжны нөлөөгөөр энэ жил хураах эрдэнэ шишийн хэмжээ 900 мянган тонн хүрч багасахаар байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 1.7 сая тонноор хорогдсон гэсэн үг аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100