CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Усан спортын тамирчин Нин Зэтао зодог тайлжээ

03-11-2019 17:20

Хятадын усан спортын тамирчин Нин Зэтао энэ сарын 6-нд зодог тайлж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Усан сантайгаа салах ёс хийж, цоо шинэ амьдралаа эхлүүлж байна” хэмээн Вэйбо цахим хуудсандаа бичжээ. Нин Зэтао нь 1993 онд төрсөн бөгөөд Хятадын ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн усан сэлэлтийн тамирчин юм.
Түүний амжилтын заримаас дурдвал, 2015 онд ОХУ-ын  Казань хотод болсон 16 дахь удаагийн дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 47 секундын амжилтаар түрүүлж байсан. Энэ нь түүний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны алтан медаль юм. Түүнчлэн 2018 оны Австралийн Күйнслэнд хотод зохиогдсон усан спортын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд түрүүлж байсан зэрэг олон амжилтын эзэн. Түүнийг  2014 онд Хятадын төв телевиз спортын ертөнцийн нөлөө бүхий шилдэг эрэгтэй тамирчнаар шалгаруулж байсан бөгөөд 90 оноос хойш төрсөн  Хятадын нөлөө бүхий 10 эрхмийн гуравт тэрбээр мөн  жагссан удаатай.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100