CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ

03-11-2019 17:17

 БНХАУ-д сүүлийн саруудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй тухай тус улсын Үндэсний статистикийн газар энэ сарын 9-нд мэдэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2018 оны мөн үетэй харьцуулахад хотод 1.5, хөдөөд 1.4 хувиар нэмэгдсэн байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.7, хүнсний бус бүтээгдэхүүний үнэ 1.7, өргөн хэрэглээний барааны үнэ 1.1, үйлчилгээний үнэ 2.1 хувиар өсчээ.
 Харин өнгөрсөн нэгдүгээр сартай харьцуулахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өссөн аж. Ингэхдээ хотод нэг, хөдөө орон нутагт 0.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ 3.2, хүнсний бус бүтээгдэхүүний үнэ 0.4, өргөн хэрэглээний бараа 1.2, үйлчилгээний үнэ 0.7 хувиар тус тус өссөн байна. Үүнээс үзвэл, хүнсний бүтээгдэхүүний үнэ бусад бараа бүтээгдэхүүнээс илүү нэмэгджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100