CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Ухаалаг” дэнлүүтэй хот

03-08-2019 14:31

 БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжөү хотын Тяньхэгийн өмнөд гудамжинд “ухаалаг” дэнлүүнүүдийг байршуулж эхэлжээ. “Ухаалаг” дэнлүү нь орой үдшийн цагаар гудамж, талбай гэрэлтүүлж хотын өнгө үзэмжийг нэмэхээс гадна гэрлийн шонд байрлуулсан системд ойр орчны видео бичлэг хийж хадгалагдах хяналтын камертай, цахилгаан үүсгүүрээс нь хүмүүс машин болон тээврийн хэрэгслээ цэнэглэх, мөн мэдээллийн цахим самбараас нь  жуулчид болон оршин суугчид гудамж, талбай, зам, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг авч болохоороо онцлог ажээ.
Зөвхөн гудамжны гэрэлтүүлэг бус, хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн олон үйлчилгээг хүргэж чадах энэ системийг нэг сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулж байгаа бөгөөд цаашид хотын бусад гудамж, өргөн чөлөө, хүн ам ихтэй талбай, хороололд нэмж байршуулахаар төлөвлөж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100