CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Эрчим хүч нөөцлөх станц байгуулна

03-08-2019 16:23

 Хятадын эрчим хүчний нөөцлүүрийн системтэй анхны станцыг нутгийн зүүн хэсэгт орших Жянсү мужид барихаар болжээ. Орчин үеийн цахилгаан машинуудын дууссан зайг дахин боловсруулах уг үйлдвэрийг Наньжины Цахилгаан эрчим хүчний компани байгуулах аж.
Нөөцлүүрийн систем нь 268.600 киловатт цагийн хүчин чадалтай байх бөгөөд өдөрт 500 мянган кВт.цагийн буюу 220 мянган хүнд хүрэлцэхүйц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Наньжины Цахилгаан эрчим хүчний компанийн Эдийн засаг, техникийн судалгааны хүрээлэнгийн дарга Шяо Жиний хэлснээр уг станцын нөөцлүүрийн систем нь яг л зай цэнэглэгч шиг ажиллах аж. Цахилгаан машины хугацаа нь дууссан зайнууд Хятадад 2020 он гэхэд 170 мянган тоннд хүрнэ гэсэн тооцоо гараад буй энэ үед ийм станц байгуулах нь олон талаар ашигтай юм. Нөөцлүүрийн системтэй шинэ үйлдвэр нь аварга том станц байхаас гадна цахилгаан хэрэглэгч, хэмнэгчдийн нэгдсэн мэдээллийн сантай, цахилгаан дамжуулах ухаалаг технологитой байх гэнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100