CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Модон машин бүтээв

03-08-2019 14:33

 Хятадын Жянси мужийн Дэсин хотын Хайкоу суурингийн оршин суугч Чэн Юни зургаан сарын дотор хуучны жууз тэргийг санагдуулам загвартай, модон машин бүтээсэн байна. Дөрвөн метр урт, 1.6 метр өргөнтэй, хоёр мтер өндөр энэхүү машин цагт 40 орчим км хурдлах чадалтай. Цахилгаанаар цэнэглэгддэг, хөнгөн, гоёмсог, өвөрмөц хийцийн энэ машинаа тэрбээр гэр бүлийнхээ аялалд зориулан хийсэн бөгөөд хүү, эхнэрийн хамт зун төрөлх нутгийнхаа үзэсгэлэнт газруудаар явахдаа унахаар төлөвлөж байна. Мөн тэргийг нь сонирхсон жуулчид, нутгийн иргэдэд үйлчлэхдээ бэлэн байх болно гэдгээ тэрбээр ярьж буй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100