Гэрийн тэжээмэл амьтдын хувцас загварын тэмцээн болжээ
( 15 / 26 )

Гэрийн тэжээмэл амьтдын хувцас загварын тэмцээн болжээ 2019 оны 03 сарын 07 өдөр 15:16

АНУ-ын Хьюстон хотноо Ковбойн наадам болж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус наадмын хүрээнд саяхан гэрийн тэжээмэл амьтдын хувцас загварын тэмцээн болжээ. Ингэхдээ тэмцээнийг тусгайлан туулай болон усан гахайн хооронд явуулсан бөгөөд нийт 90 гаруй амьтан оролцсон байна. Хьюстон хот Ковбойн наадмыг 1932 оноос тэмдэглэж эхэлсэн. Өнгөрсөн онд л гэхэд тус наадмыг 2.4 сая хүн үзжээ. Энэ жилийн Ковбойн наадам хоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ. Наадмын хугацаанд өдөр бүр төрөл бүрийн арга хэмжээ болж байгаагийн нэг нь тус гэрийн тэжээвэр амьтдын хувцас загварын тэмцээн юм. Амьтдын хувцас загварын тэмцээний гэрэл зургийн сурвалжлагыг хүргэе.

Вы просмотрели все фото

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр