CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Гурван ихэр лемур анх удаа жуулчидтай “уулзлаа”

03-07-2019 15:08

 Гуанжоу хотын Чанлун зэрлэг амьтны “ертөнц”-ийнхөн дэлхийд ховордсон цоохор лемур бичийг өсгөн үржүүлж байгаа аж. Хятадын анхны гурван ихэр цоохор лемур энэ сарын 6-нд албан ёсоор жуулчидтай “уулзлаа”. Тус лемурууд нь гурвуулаа эр аж. Анх арван сарын өмнө төрөхдөө тэдний дундаж жин нь 100 грамм байсан бол мэргэжлийнхний арчилгаа сувилгааны хүчинд өдгөө 2400 грамм хүрчээ. Тэд энэ хугацаанд мөн үсрэлтийн “мастер” болж, төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байна.
 Амьтны мэргэжилтэн “Ах дүү гурван цоохор лемурын бие маш сайн байгаа. Тэд харилцан адилгүй зантай. Ах нь сонор сэрэмж ихтэй, хоолонцор, биеийн хувьд ч нөгөө хоёроосоо том. Харин хоёр дахь нь сэргэлэн нь дэндсэн, эрдэнэ шишинд дуртай. Хамгийн бага нь эрх, алим идэх дуртай. Тэднийг өдөрт гурван удаа хооллодог” хэмээн ярьжээ. Түүнчлэн тэд сарвуугаараа бие биенийхээ үсийг самнахад тусалдаг гэнэ.
 Сонирхуулахад, нэн ховор, ховордож болзошгүй гэсэн зэрэглэлээс ховордсон, устах аюултай гэх зэрэглэл рүү буурсан 817 зүйлийн амьтан, ургамал Улаан номд  бичигдсэнээс 51 нь хөхтөн амьтан бөгөөд олонх нь лемур бич аж. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхий дээрх бүх лемурын 90 хувь нь мөхлийн ирмэгт хүрчээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100