CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Эртний зэс хайлуулах үйлдвэрийн туурь олджээ

03-07-2019 15:20

 Хятадын Хэнань мужийн нутгаас эртний Баруун Жоу улсын мөхөл болон Зүүн Жоу улсын сэргэн мандалтын давхцалын үе буюу МЭӨ 770-аад оны үед хамаарах зэс хайлуулах жижигхэн үйлдвэрийн туурь олдсон байна. Туурь, балгас орчмоос зэсээр өнгөлсөн шавар ваар сав, ахуйн бусад эд хэрэглэл, эмэгтэй хүний зүүсгэл сэлт, зэс хайлуулахад ашиглаж байсан чулуун тавцан зэрэг олдсоноос гадна дарханы хэд хэдэн газрын үлдэгдэл илэрчээ.
Дээрх олдвор илэрсэн Гуанжуань хэмээх газар Хэнань мужийн нийслэл Жөнжоу хотоос баруун зүгт оршдог бөгөөд “археологичдын диваажин” гэгддэг байна. 2004 оноос хойш уг бүс нутгаас Баруун, Зүүн Жоу улсын үеийн олон арван дурсгал олджээ. Жөнжоугийн их сургуулийн түүхийн салбар сургуулийнхан 2011 онд Гуанжуаний талаас нэгэн их хотын туурь хүртэл илрүүлсэн аж. Эртний хотоос шавар ваар сав, зэс, хүрэл эдлэл, зэр зэвсэг, хөгжмийн зэмсэг зэрэг олон үнэт дурсгал олдож байж. Энэхүү бүс нутгаас өмнө нь эртний Хан гүрний үеийн (МЭӨ 206 – МЭ 220 он) шавар зуух, ган төмөр хайлуулж байсны ул мөр мөн олдож байжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100