CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Тоорын модоор тавилга урлаач

03-07-2019 15:05

 Хятадын Шаньдун мужийн Чиндао хотын иргэн Жан Вэйрингийн гэр бүл 12 мү газар бүхий тоорын цэцэрлэгтэй. Гэвч энэ цэцэрлэгийн зорилго нь жимс хурааж авах биш харин тоорын модон ширээ, сандал гэх мэт тавилга бүтээх явдал юм.
65 настай Жан Вэйрин модны хожуулаар сийлбэр хийх дуртай. Харин 2008 оноос тэрбээр модыг хэлбэртэй ургуулах аргыг эрэлхийлж эхэлжээ. Ийн тоорын модыг сандал, ширээ гэх мэт гэр ахуйн тавилгын хэлбэртэй тарьж туршсан байна. Эхний удаагийн туршилтаар мод тарих ажил нь амжилттай болсон ч Жан Вэйрин тарих аргаа тасралтгүй сайжруулж байв. Энэ бүхний эцэст тэрбээр 800 гаруй гэрийн тавилгын хэлбэртэй тоорын мод тарьжээ. Тухайлбал, сандал, дугуй ширээ, ор, тавиур гэх мэт. Эдгээр тоорын модон тавилгыг цэцэрлэгт хүрээлэн, гудамжинд шилжүүлэн суулгах боломжтой. Түүнчлэн хатааж, сийлсэний дараа жинхэнэ утгаар нь гэрийн тавилга болгон ашиглаж болно.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100