CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Гэрлийн үйлчлэлээр ус цэвэрлэдэг материал зохион бүтээлээ

03-06-2019 09:57

 Гэрлийн үйлчлэлээр усны бохирдлыг үр дүнтэй, аюулгүй цэвэрлэдэг шинэ төрлийн материал гарган авснаа Хятадын эрдэмтэд мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав. Жяньсу мужийн Янжөү хот дахь Шинжлэх ухааны академийн технологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд химийн урвалыг хурдасгагч бодис буюу катализаторыг ашиглан нар болон цахилгаан үүсгүүрийн гэрлийн үйлчлэлд  усан дах нянг устгах шинэ материал зохион бүтээжээ. Усан дахь хүчилтөрөгчийг идэвхжүүлж, нян болон бохирдлыг устгах үйлчлэл бүхий хоёр давхаргаас бүрдсэн, маш нимгэн, бал чулуун устөрөгчийн нитрит хавтан нь 30 минутын дотор усыг 99 хувь хүртэл цэвэршүүлэх чадалтай аж. Ус цэвэрлэх материалуудыг голчлон химийн урвалыг хурдасгагч металл ялтас ашиглан хийдэг бөгөөд энэ нь усан дахь нянг устгадаг ч хүнд металлын ионоор эргээд усаа  бохирдуулах магадлал өндөр байдаг. Харин металл бус, бал чулуу ашигласнаар хоёрдагч бохирдлыг үүсгэхгүй, хүний эрүүл мэндэд хоргүй нь энэ материалын давуу тал аж. Судлаачид материалыг дахин туршиж, сайжруулснаар худалдаанд гаргах бөгөөд ахуйн болон байгаль орчныг хамгаалах зорилгоор ашиглах боломжой болох юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100