CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

576 сая хүн онлайнаар хөгжим сонсдог

03-05-2019 14:37

Хятадын болон гадаадын уран бүтээлчид, дуучдын бүтээлийг цахимаар сонсох аппликэйшн хэрэглэгчдийн тоо 2018 оны байдлаар 576 саяд хүрч, 2017 онтой харьцуулахад найман хувиар нэмэгдсэнийг “Синьхуа” агентлаг мэдээлэв. Энэ нь Хятадын нийт интернэт хэрэглэгчдийн 69.5 хувь бөгөөд хөгжмийн үйлчилгээний салбар улам өргөжин тэлж байгааг харуулж байна. Хөгжмийн онлайн зах зээл дээр зохиогчийн эрх болоод оюуны өмчийн зөвшөөрлийн дагуу бүтээлүүдийг байршуулж,  хэрэглэгчдээс сарын тодорхой хураамж аваад дуу, хөгжим сонсгох үйлчилгээний салбарыг “NetEase Cloud Music”, “Tencent Music”, “QQ Music” зэрэг томоохон тавцангууд тэргүүлж байна. Фонограмм үйлдвэрлэгчдийн олон улсын холбооноос /IFPI/ гаргасан судалгаагаар, Хятадын хөгжмийн онлайн зах зээл дэх бүтээлүүдийн 96 хувь нь албан ёсны зөвшөөрөлтэйгээрээ Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэх үзүүлэлт аж. Үүний сацуу дуу, хөгжмийн санг үүсгэхдээ төрөл, урсгалаар нь ангилан, англи болон хятад хадмалтайгаар хүргэх, сонсохыг хүссэн бүтээлээ хадгалж аваад интернэтэд холбогдох боломжгүй нөхцөлд сонсох зэрэг олон давуу талтай үйлчилгээг хүргэсээр байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын онлайн хөгжмийн тавцангууд богино хэмжээний видео бичлэг, клип, англи болоод хятад хэл дээрх илтгэл, хичээлүүдийг олноор байршуулдаг болж байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100