CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Универсиадаас Хятад улс анхны алтан медалиа хүртлээ

03-05-2019 15:10

 Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам ОХУ-ын Красноярск хотноо болж буй. Тэгвэл Хятадын тамирчид уг наадмаас анхны алтан медалиа өчигдөр буюу энэ сарын 4-нд хүртлээ. Тодруулбал, богино зайн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн төрөлд тамирчин Ань Кай Хятадын анхны алтан медалийг авсан байна. Тэрбээр хоёр минут 34 секундын амжилт үзүүлэн богино зайн тэшүүрийн төрөлдөө аваргалжээ. Богино зайн тэшүүрийн тэмцээн нь мөсөн гулгуурын жижиг талбайд, зуйван хэлбэртэй, 1500 метр урт замд зохиогддог.
Сонирхуулахад, Дэлхийн оюутны спортын өвлийн наадам нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд 17-25 насны оюутнууд оролцдог. Тус наадмыг 2021 онд Швейцарь, 2023 онд АНУ зохион байгуулахаар эрхээ аваад байгаа аж. Энэ жилийн наадамд 58 улсын 600 орчим их, дээд сургуулийн 3000 гаруй тамирчин оролцож буй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100