CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Цөлжилттэй тэмцэж буй Ази, Африкийн орнуудад тусална

03-04-2019 14:20

 Хятад улс цөлжилтийн эсрэг бодит үр дүн гарган ажиллаж буй Африк болон Төв Азийн нийт найман оронд туслах, тэдгээр улсын төв замуудаа цөлжилтөөс хамгаалах тусгай төслийг дэмжихээр болжээ. Хятадын Үндэсний ой, бэлчээр нутгийн захиргаанаас мэдээлснээр эл хамтын ажиллагааг эхлүүлэхэд одоо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх хорооны дэмжлэг, Хятадын талаас дээрх орнуудад зарцуулах хоёр сая ам.долларын тусламжийн гэрээг үзэглэх л дутуу байгаа аж. Хятадын албаныхан мөн “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн орнуудыг цөлжилттэй тэмцэх техник технологиор хангахыг зорьж байна.
Хятад улс сүүлийн 30 гаруй жилд цөлжсөн газар нутгийнхаа хэмжээг багасгаж чадсан дэлхийн цөөхөн орны нэг билээ. НАСА-гийн саяхны судалгаагаар Энэтхэг, Хятадын сүүлийн 20-оодхон жилд “буцаан ногооруулж” чадсан нутаг дэвсгэрийн нийт хэмжээ Амазон мөрний ой ширэнгэтэй дүйхүйц асар уудам болсон нь тогтоогдсон юм. Байгаль хамгаалагч, экологичид цөлжилтийг “Дэлхийн хорт хавдар” хэмээн нэрийддэг бөгөөд цөлжилтөөс үүдэлтэй шууд болон дам нөлөөлөл дор 1.5 тэрбум хүн аж төрдөг гэх тооцоо бий.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100