CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн хамгийн том зөгий дахин олдов

03-04-2019 14:28

 Хамгийн сүүлд 38 жилийн өмнө амьтан судлаачдын нүдэнд өртсөн, түүнээс хойш эрдэмтдийн устаж үгүй болсон хэмээн бодож байсан дэлхийн хамгийн том зөгий Индонезийн нутгаас дахин олдсон байна. Дэлгэсэн далавчных нь урт бараг зургаан см хүрдэг Уоллесийн аварга зөгий гэгдэх уг шавж тус улсын Умард Малуку хэмээх бүлэг арлын нэгнээс өөр хаа ч байдаггүй аж.
Дэлхийн хамгийн том зөгийний мөрийг мөшгөсөн олон улсын судалгааны багт Австралийн Сиднейн их сургууль, АНУ-д төвтэй Дэлхийн зэрлэг байгаль хамгаалах сан, АНУ-ын Принстоны их сургууль, Их Британийн Байгалийн гэрэл зурагчдын холбооны мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцсон байна. Судлаачдын онцолж буйгаар Уоллесийн зөгий шиг мөхөл сөнөлөөс “эргэн ирсэн” амьтад дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр олноороо үхэж үрэгдэж буй төрөл зүйлүүдийг хамгаалахад тус дөхөм болох нууц “бичээс”-ийг биедээ агуулж байж мэдэх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100