CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн оюутны спортын өвлийн наадам нээлтээ хийлээ

03-04-2019 15:33

 Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам энэ сарын 2-нд ОХУ-ын Красноярск хотноо нээлтээ хийлээ. Тус улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа наадам 10 хоног үргэлжилж, гуравдугаар сарын 12-нд хаалтаа хийнэ.
XXIX Универсиад наадамд нийт 58 улсын 600 орчим их, дээд сургуулийн 3000 гаруй тамирчин оролцож буй. Хятад улсын далбааг Бээжингийн их сургуулийн тамирчин Ян Шичи барин алхжээ. Тус наадамд Хятадаас тэшүүр, цана, хоккей гэх мэт төрлөөр 84 тамирчин оролцож байгаа бол манай улсаас цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин оролцож байгаа аж.
Нээлтийн үеэр Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах тамирчдад хандан “Красноярск хотод болж буй Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам бол 2022 оны Бээжингийн өвлийн олимпын эхлэл цэг” хэмээн хэлжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100