CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

135 сая суралцагчид санхүүгийн тусламж үзүүлэв

03-04-2019 10:58

БНХАУ-ын Боловсролын яамнаас гаргасан тайланд дурдсанаар 2018 онд орон даяар 135 сая суралцагчид санхүүгийн тусламж үзүүлсэн байна. Цэцэрлэг, бага сургуулиас эхлээд их сургууль хүртэлх бүх шатанд суралцаж буй оюутан, сурагчдад 204.3 тэрбум юань буюу 30.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж, урамшууллыг тодорхой шалгуурын дагуу олгосон нь 2017 оны мөн үзүүлэлттэй харьцуулахад 8.5 хувиар нэмэгдсэн байна.
Бага, дунд сургуулийн сурагчдыг үнэгүй ном, сурах бичгээр хангах, сурлагын амжилт гаргасан оюутнуудад 115 тэрбум юанийн тэтгэлэг, шагнал олгох зэрэгт дээрх мөнгийг зарцуулсан бөгөөд “Санхүүгийн бэрхшээлээс болж ямар ч сурагч, оюутан сурах үйл явцаа тасалдуулж болохгүй” гэсэн зарчмыг баримталж буйгаа уламжилжээ. Хятад улс сурагч, оюутнуудын бие бялдрын хөгжил, англи хэл, компьютерийн мэдлэг гээд бүх л талын боловсрол, хүмүүжилд анхаарал хандуулж, шаардлагатай тохиолдолд амьдралын түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд тусламж үзүүлсээр байгаа билээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100