CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хөдөө аж ахуйн үзэсгэлэнг 700 мянган хүн үзнэ

03-01-2019 14:52

Олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн Францын нийслэл Парис хотноо саяхан нээлтээ хийлээ. Энэ үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын холбооны гишүүн орнуудыг шинэлэг сэтгэлгээнд тулгуурлан хөдөө аж ахуйн хамтын бодлогоо эрэлхийлэхийг уриалав. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах болон өрсөлдөх чадварыг уялдуулсан хөдөө аж ахуйн хөгжлийн хэлбэрийг бий болгохыг сануулсан байна.
  1964 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн тус үзэсгэлэн энэ жил 56 дахь удаагаа болж буй юм. Үзэсгэлэнд нийт 69 улс болон бүс нутгаас 1000 гаруй аж ахуйн нэгж оролцжээ. Түүнчлэн есөн өдөр үргэлжлэх арга хэмжээг урьдчилсан байдлаар 700 мянган хүн үзнэ гэсэн тооцоо гаргасан байна. Үзэсгэлэн энэ сарын 3-нд өндөрлөх аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100