CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

24 цагийн хичээл хийх өрөө нээгдэв

03-01-2019 14:49

 Хятадад хичээлийн шинэ улирал өнгөрсөн даваа гаригт эхэлсэн. Тэгвэл шинэ улирал эхлээд удаагүй байхад Фүжяний багшийн сургуулийн номын сан 24 цагийн хичээл хийх өрөө байгуулснаа өчигдөр нээсэн байна. Чөлөөт болон цахим уншлагын хэсэг, унтлагын бүхээг, номын үзэсгэлэнгийн танхимаас бүрдэх тус газар бүхэл өдөржин ажиллах бөгөөд багш, оюутнууд картаа уншуулан нэвтэрнэ. Мөн суудлаа сонгох, өөрөө номоо авах, буцаах системээр тоноглогдсон.. 
Фүжяний багшийн сургуулийн номын сан нь 2006 оны тавдугаар сард байгуулагдсан. Энэ онд 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж. Харин 24 цагийн хичээл хийх өрөө нь номын сангийн нэг давхарт байрладаг.  Бүхэлдээ тод өнгөнөөс бүрдэх бөгөөд тохилог орчинтой, 556 ам метр. Энэ өрөө ашиглалтад орсноор оюутнуудын ном унших, хичээлээ хийх нь нэмэгдэхээс гадна номын сангийн хоосон зайг давхар ашигласан давуу талтай гэнэ. Энд шинэ, хуучин, шилдэг борлуулалттай гээд бүх ном бий.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100