CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АНУ Хятадын түүхэн дурсгалт өвүүдийг буцаахаар боллоо

03-01-2019 12:03

 АНУ-ын нутагт буй Хятадын түүх, соёлтой холбогдох 361 ширхэг эд өлгийн зүйл, дурсгалт өвийг эх нутагт нь буцаах тухай гэрээнд хоёр улсын албаныхан энэ пүрэв гаригт гарын үсэг зуржээ. АНУ-ын Индиана мужийн нийслэл Индианаполис хотын Айтельёргийн музейд болсон гэрээ үзэглэх ёслолын үеэр Хятадын Үндэсний соёлын өвийн захиргааны орлогч дарга Ү Бинь “Энэхүү зөвшилцөл хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, соёлын солилцоонд нэн тустай онцгой түүхэн явдал боллоо” хэмээн тэмлэглэжээ. Харин АНУ дахь Хятадын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд энэхүү гэрээг “Америкийн ард түмний сайхан сэтгэл, сайн санааны илрэл” хэмээн онцолсон байна.
Хоёр улс дээрхтэй төстэй гэрээг хамгийн сүүлд 2009 онд батлалцаж байжээ. Түүхэн ач холбогдолтой чухам ямар өвүүд эх орондоо эргэн ирэх болсныг Хятадын талаас удахгүй албан ёсоор мэдээлэх аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100