Цагаан хэрмийн Жянькөүгийн хэсгийг сэргээн засварлана
02-28-2019 14:16
Бээжин хотын захиргаа хотын нутаг дэвсгэрт багтах Цагаан хэрмийн зарим хэсгийг сэргээн засварлах төлөвлөгөө боловсруулсан нь Хятадын Үндэсний соёлын өвийн захиргаагаар батлагдаж, тун удахгүй хэрэгжихээр болжээ. Хотын умард хязгаарын Хуайрөү дүүргийн нутагт орших нийт 17 харуулын цамхаг бүхий 2772 метр хэрмийг шинэ төслийн хүрээнд сэргээн засварлах аж. Засварын ажил ирэх наймдугаар сард эхэлж, 2020 оны наймдугаар сард дуусах төлөвтэй байна. Харин 2020-21 онд хэрэмний өмнөд хэсгийг сэргээн засварлахаар болжээ.
Бүхэлдээ Жянькөү-ийн хэрэм гэгддэг Цагаан хэрэмний дээрх хэсэг Мин гүрний үед (1368-1644) баригдсан нийтдээ 7952 метр урт хэрэм юм. Цавчим өндөр уулс, огцом налуу хэцээр баригдсан Жянькөү-ийн хэрэм нь Түмэн газрын их цагаан хэрэмний хамгийн ихээр сүйдсэн хэсэг гэгддэг байна. Сүүлийн жилүүдэд хэрэмний эл хэсгийг сэргээн засварлах ажил эрчимжсэн бөгөөд одоогоор 1487 метр хэрмийг сэргээн зассан бол оны эцэс гэхэд эл тоо 744 метрээр нэмэгдэхээр байгаа аж. Бээжин хотын захиргаа Жянькөү-ийн хэрмийг ойрын таван жилд бүхлээр нь сэргээн засахыг зорьжээ. Хотын албаныхан 2007-2016 онд Цагаан хэрмийг засварлахад нийт 374 сая юань зарцуулаад байна.