CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

3000 гаруй багш, сурагчид тангараг өргөлөө

02-28-2019 14:20

Хэбэй мужийн Хэншүй хотын Хоёрдугаар сургууль ахлах ангийн сурагчиддаа зориулан их, дээд сургуульд элсэх шалгалтад ороход нь урам зориг өгөх зорилготой арга хэмжээг энэ сарын 26-нд зохион байгуулжээ. Багш, сурагчид болон зарим эцэг, эх гээд нийт 3000 гаруй хүн тус арга хэмжээнд оролцон, тангараг өргөсөн байна. Тодруулбал, сурагчид багш, эцэг эхийнхээ өмнө хүссэн сургуульдаа орохоо тангарагладаг бол багш, эцэг эхчүүд үүнд нь туслахаа амладаг гэнэ.
Хэншүй хотын хоёрдугаар сургууль нь 1996 онд байгуулагдсан бөгөөд хот төдийгүй мужийнхаа шилдэг ахлах сургуулиудын нэг аж.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100