CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Нийт 300 төсөлд 235 тэрбумын хөрөнгө оруулна

02-28-2019 16:28

 Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн хороо хотын дэд бүтцийг сайжруулах, иргэдийн аж төрөх ахуй орчныг сайжруулах, дэвшилт технологийг хөгжүүлэх томоохон 300 төсөлд энэ жил нийт 235 тэрбум юань зарцуулахаа мэдэгдлээ. Үүний 124 тэрбумыг барилга, угсралтын салбарт зарцуулах аж. Дээрх 300 төслийн 177 нь Бээжингийн зүүн хэсгийн хагас төвлөрсөн бүсийг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд барилгын салбарт зарцуулахаар төсөвлөсөн нийт хөрөнгө оруулалтын 82 хувийг зөвхөн уг бүсэд зориулахаар болжээ.
Харин иргэдэд чиглэсэн төслүүдээс шинээр орон сууц, эмнэлэг барих төслүүд хамгийн том, чухалд тооцогдож байна. Ийм төрлийн ердөө 57 төсөл түрүү жил хэрэгжсэн бол энэ жил 100-аад төсөл шинээр хэрэгжих аж. Батлагдаад удаагүй байгаа төслүүдэд мөн бизнесийн 10 шинэ гудамж байгуулах, салбар сүлжээ бүхий 100-аад бизнесийг дэмжих, Бээжингийн Дашинь олон улсын шинэ нисэх буудалд хүрэх 3, 12, 16 дугаар метроны замыг шинэчлэн барих, хотын зүүн хойд хэсэгт баригдаж буй Шинжлэх ухааны хотыг хөгжүүлэх зэрэг ажлууд багтжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100