CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Тэнгэрийн элч”

02-27-2019 16:38

Шаньси мужийн Фүгү шяньд байрлах тусгай сургуулийн багш Ван Дань шавь нарынхаа хувьд дотнын эгч нь төдийгүй тэдний зүрх сэтгэл дэх “Тэнгэрийн элч”. Өвчний улмаас сонсголын бэрхшээлтэй болсон Ван Дань тусгай бага, дунд сургууль төгсөж, хожим өндөр оноотойгоор Шианы дүрслэх урлагийн дээд сургуульд элсжээ. Харин 2011 онд сургуулиа төгсөж, төрөлх сургуульдаа эргэн ирж, уран зургийн багш болсон байна. Тэрбээр хүүхдүүдэд хэрхэн зурахыг заахын зэрэгцээ тэднийг муж, хот, шяний уран зургийн үзэсгэлэнгүүдэд оролцуулдаг. Саяхан л гэхэд сурагчид цаас хайчлан бүтээл хийж, хятад зураг, уран зураг зурж, дүрслэх урлагийн танхимаа өнгөлөг “ертөнц” болгон тохижуулжээ.
 Ван Дань өөдрөг, хөгжилтэй төдийгүй сурагчид, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд түүнтэй хамт байх дуртай аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд түүнээс өөрийнхөө ирээдүйг олж харж, урам зориг авдаг гэнэ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100