CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын тэтгэлэгт 1077 хүн бүртгүүлжээ

02-26-2019 15:53

Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Ирэх хичээлийн жилд тус улс манай 252 иргэнийг тэтгэлэгтэй сургахаар болсон юм. Тэгвэл өдгөө үүнээс бараг тав дахин их буюу 1077 хүн бүртгүүлээд байгаа аж. Тодруулбал, бакалаврт 447, магистрантурт 519, докторантурт 111 хүн суралцахаар материал бүрдүүлжээ. Эдгээр хүмүүсээс ирэх гуравдугаар сарын 2-нд бичгийн шалгалт авах юм байна. Ингэхдээ бакалаврт бүртгүүлэгчдээс англи, хятад хэл, математикийн шалгалт, магистр, докторт сурах хүсэлтэй иргэдээс англи, хятад хэлний шалгалт тус тус авах аж. Тэнцсэн иргэдийг ярилцлагад оруулна.
Шалгалт өгөхөөр ирэхдээ 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, заавао өөрийн иргэний үнэмлэхтэй ирэхийг БСШУСЯ-наас анхааруулжээ. Мөн  бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн хуваарийг БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны үүдний самбар, цахим хуудас болон БСШУСЯ-ны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулах гэнэ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100