CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шан улсын үеийн хүрэл тахилын сав олжээ

02-26-2019 15:40

 Хэнань мужийн Аньян хотын Шиньдян тууриас Шан улсын сүүлч үед хамаарах хүрэл тахилын сав олсон байна. Археологичид тус тууриас олон тооны бунхан илрүүлсэний дотор  Шан улсын сүүлч үеийн хүрэл тахилын 34 сав байжээ. Үүнээс гадна хүрлээр цутгасан 4000 гаруй эд зүйл олдсон аж. Түүнчлэн төмөр хайлуулагч зуухны үлдэгдэл 1000, тээрмийн чулуу, хүрэл, ясаар хийсэн багаж хэрэгсэл ойролцоогоор 100 орчим байсан гэнэ.
 Аньян хотын Түүхийн дурсгалт зүйлийн археологийн судалгааны газрын захирал Кон Дэмин “Энэхүү хүрэл цутгаж хийсэн олдвор нь Шиньдян туурийн хүрэл цутгамалын цар хүрээ их, ур хийц сайн, олон онцлог бүтээл хийж байсныг гэрчилж байна” хэмээн ярьжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100