CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Шоколадан чимэглэлтэй хувцас загварын шоу боллоо

02-26-2019 12:52

Бельгийн нийслэл Брюссель хотноо өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 21-нд шоколадаар урласан хувцас загварын шоу нээлтээ хийсэн байна. Энэ нь зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй шоу аж. Энэхүү арга хэмжээнд шоколад үйлдвэрлэгч 130 гаруй аж ахуйн нэгж, борлуулагч, амттаны тогооч, нарийн боовчин, загвар зохион бүтээгч оролцжээ. Түүнчлэн гурван хоног үргэлжилсэн тус шоу нь Бельгийн шоколадны соёл, уламжлал, төрлийг хувцас загварын урлагаар дамжуулан харуулсан байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100