CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дэлхийн маркийн үзэсгэлэн Хятадад болно

02-25-2019 16:05

Дэлхийн маркийн үзэсгэлэн энэ жил Ухань хотод болох тухай Хятадын Төв шуудангийн газраас мэдээллээ. Үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохиогдох аж. FIP буюу Дэлхийн марк цуглуулагчдын холбооноос зохион байгуулдаг уг үзэсгэлэн нь 80-аад орон, бүс нутаг оролцдог олон улсын хэмжээний маркийн хамгийн том үзэсгэлэн юм. Энэ жилийн үзэсгэлэнд анх удаа хамгийн олон буюу 1300 цуврал марк тавигдах бол Хятадаас 4500 марк дэлгэгдэхээр болжээ. Харин олон улсаас нийт 3500 төрлийн марк тавигдах аж.
Хятад улс Дэлхийн марк цуглуулагчдын холбоонд 1983 онд нэгдэж, дэлхийн маркийн үзэсгэлэнг өмнө нь хоёр удаа буюу 1999, 2009 онуудад зохион байгуулж байжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100