CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ким Жон Ун Ханой орохоор мордов

02-25-2019 10:53

Синьхуа агентлагийн мэдээ: 23-ний үдээс хойш БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун Пхеньянаас тусгай галт тэргэнд сууж, тун удахгүй Вьетнамын Ханой хотноо зохиогдох БНАСАУ, АНУ-ын удирдагчдын хоёр дахь удаагийн уулзалтад оролцохоор мордов гэж 24-нд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Мэдээлэлд тэмдэглэснээр, 2-р сарын 27-28-нд Вьетнам улсын Ханой хотноо болох БНАСАУ, АНУ-ын тэргүүн нарын хоёрдугаар удаагийн уулзалт, хэлэлцээнд оролцохоор Ким Жон Ун 23-ны үдээс хойш тусгай галт тэргээр Пхеньянаас мордов гэжээ. БНАСАУ-ын мэдээллийн хэрэгсэл энэ удаагийн уулзалтын бодит цагийн хуваарь ба газрыг анх удаа нийтэлсэн нь энэ юм. Ким Жон Уны энэ удаагийн айлчлалд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дэд дарга Ким Ён Чхоль, Ри Су Ён, Гадаад харилцааны сайд Ри Ён Хо, Ардын зэвсэгт хүчний сайд Но Кван Чхоль, Намын төв хорооны тэргүүн дэд сайд Ким Ё Жон, Гадаад харилцааны дэд сайд Чой Сон Хи нар даган айлчилж байна гэжээ.

Үүнээс гадна Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг Ким Жон Ун Вьетнамд айлчлах талаар мөн мэдээлсэн байна. Мэдээлэлд, Вьетнамын Коммунист Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга Нгуен Фу Чонгийн урилгаар БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн явдлын хорооны дарга Ким Жон Ун Вьетнамд албан ёсны найрсаг айлчлал хийх болно. Айлчлалын хугацаанд Вьетнам, БНАСАУ хоёр орны удирдагчид уулзалт, хэлэлцээ хийх болно гэж мэдээлжээ.
 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100