CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Хэсүүлч дэлхий” 28 хэлээр гарна

02-25-2019 14:28

 Хятадын найруулагч Франт Гвогийн “Хэсүүлч дэлхий” киног дэлхийн 28 хэлээр орчуулан 190 гаруй оронд гаргах эрхийг “Нефтликс” компани худалдан авсан байна. АНУ-д дэлгэцэнд гарсан хоёр долоо хоногийн 3.82 сая ам.долларын ашиг олсон бөгөөд Умард Америкт сүүлийн таван жилд гарсан хятад кинонуудаас хамгийн их ашиг олсон бүтээл болжээ.  Шүүмжлэгчдийн онцолсноор, шинжлэх ухааны уран зөгнөлт жанраар тус улсад сүүлийн жилүүдэд дорвитой бүтээл гараагүй, тиймээс ч энэ төрлөөр хийсэн цөөн  кино нь ч  төдийлөн олны анхаарлыг татаж байгаагүй бөгөөд нөгөө талаар америкчууд дэлхийг “авардаг” тогтсон ойлголтыг  эвдсэнээрээ үзэгчдийн таашаалд нийцсэн байна.
Энэ дашрамд өгүүлэхэд, орчин үеийн Хятадын зохиолч Лю Цысинь “Гурван үйлийн даалгавар” нэрт гурамсан зохиолоороо 2015 онд “Хьюго” шагналыг хүртсэн билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100