CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэж байна

02-22-2019 14:28

 БНХАУ-ын эрх баригчдын байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдолтой тэмцэх аяны хүрээнд хэрэгжүүлж буй хэд хэдэн хөтөлбөрийн дүнд улсын хэмжээнд ногоон байгууламж нэмэгдсээр байгааг “Nature Sustainability” сэтгүүлд мэдээлжээ. 2000-аад онд хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг одоогийнхтой харьцуулж харвал дэлхийн ногоон байгууламж мэдэгдэхүйц нэмэгдэж, Амазоны ой ширэнгийн нийт талбай таван хувиар ихэссэн байна. Харин 2000-2017 онд Энэтхэг, Хятадын нутаг дэвсгэрт ногоон ургамал, ойн талбай нэмэгдэж, агаарын бохирдол буурсан байна. НАСА-гийн нэгэн судалгаанд өгүүлснээр сүүлийн 15 жилийн хугацаанд Хятадын ой 42 хувиар, ногоон ургамалт талбайн хэмжээ 32 хувиар нэмэгдсэн аж. Хятадын эрх баригчид газар нутгаа ойжуулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөрс, усыг хамгаалах, байгаль орчны хяналтыг сайжруулах олон арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлж буй нь үүнд нөлөөлж байгааг “Синьхуа” онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100