CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дэлхийн хамгийн сайхан номоор Хятад ном шалгарчээ

02-20-2019 12:08

 2019 оны дэлхийн хамгийн сайхан номын шалгаруулалт саяхан Германы Лейпциг хотноо боллоо. Шалгаруулалтад “Жяньсүгийн эртний худалдааны түүх” ном шалгарчээ. Худалдааны давуу тал, уламжлалд үндэслэн Жяньсүгийн эртний худалдаа наймааг найман төрөлд ангилсан тус ном үг найруулга сайтайгаараа гайхагдаж байна.
Германы Ном хэвлэлийн урлагийн нийгэмлэгээс эрхлэн зохион байгуулдаг “Дэлхийн хамгийн сайхан ном” шалгаруулалт нь ойролцоогоор 100 гаруй жилийн түүхтэй аж. Тэд Лейпциг, Франкфурт хотод номын үзэсгэлэн, уншигчдын уулзалт зохион байгуулахын зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрт явуулын үзэсгэлэн гаргаж, жилд нэг удаа дэлхийн хамгийн сайхан номыг шалгаруулдаг байна. Энэ жилийн шалгаруулалтад 32 улсын 600 гаруй бүтээл хамрагджээ. Тэдгээрээс 10-н улсын 14 онцлог бүтээл 2019 оны дэлхийн хамгийн сайхан номоор шалгарсан байна.
“Дэлхийн хамгийн сайхан ном”-д Хятадыг төлөөлөн өрсөлдөх бүтээлийг Шанхай хотын хэвлэлийн газар 2003 оноос эхлэн сонгон шалгаруулах болжээ. Өнгөрөгч 16 жилийн хугацаанд Хятадын 20 ном “Дэлхийн хамгийн сайхан ном” шагнал хүртэж байсан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100