CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Африк бизнесмэнүүдийг дэмжих сан байгуулав

02-19-2019 15:05

 

 

“Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жэк Ма /Ма Юнь/ Африк тивд амжилттай бизнес эрхэлж, орон нутаг, бүсийнхээ хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүсийг дэмжих зорилготой 10 сая ам.долларын хөрөнгөтэй сан байгуулж, энэ сангийн нэрэмжит шагнал олгож байхаа мэдэгдлээ. 
“The Africa Entrepreneur Prize” буюу Африкийн бизнесийн шагналд өндөр технологиay болон бусад салбарт амжилт гаргасан 10 хүнд жил бүр нэг сая ам.долларын шагналыг хуваан олгох аж. Энэ оны шагналд нэр дэвшигчдийн бичиг баримтыг гуравдугаар сарын 27-ноос хүлээн авч эхлэх бөгөөд аравдугаар сард азтнуудыг зарлан, шагналыг гардуулна. Жил бүр уламжлал болгон 2030 он хүртэл олгох энэ шагналын зорилго нь тив болоод бүсийн эдийн засаг, технологийн салбарыг хөгжүүлэх, үүнд залуусын оролцоог нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудалд олон улсын анхаарлыг хандуулахад оршиж байна.

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100