CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өнөө орой сар дэлхийтэй хамгийн ойрхон өнгөрнө

02-19-2019 14:20

Энэ онд дэлхий дээрээс сар хамгийн ойроос харагдах гурван тохиолдол байгаагийн нэг нь өнөө орой тохиож байна.
Одон орончдын тооцооллоор өнгөрөгч 1-р сарын 21-нд нэг тохиолдол нь өнгөрсөн бөгөөд ирэх 3-р сарын 21-нд мөн сар дэлхий хоёр хамгийн ойр зайд “зөрөх” аж. Өнөөдөр сар дэлхий хоёр 356800 километр зайтайгаар “ойртох” бөгөөд энэ үед дэлхий дээрээс сар маш үзэсгэлэнтэй харагдах юм байна. Хамгийн оргил цаг нь 23:54 ажээ. Энэ ховор тохиолдол энэ жил Өлзийт өдрийн баяртай давхцаж байгаад хятадууд ихээхэн бэлгэшээж байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100