CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хааны ордон музей шөнө ажиллана

02-19-2019 15:09

 Билгийн улирлын шинийн 15, 16 буюу өнөөдөр, маргааш онлайнаар урьдчилан бүртгүүлсэн хүмүүс Бээжин дэх Хааны ордон музейг шөнө очиж үзэж болох нь. Музейн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр шөнийн үзвэр үнэ төлбөргүй, зөвхөн урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай аж. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хойш өнөөг хүртэл 94 жилийн хугацаанд музей анх удаа ийнхүү шөнийн цагаар ажиллах бөгөөд энэ үеэр Хориотой хот, ордны гадаад талбайг хоёр өдрийн турш дэнлүүн хэлбэрт гэрэлтүүлгээр гоёх юм байна. Хориотой хотын шөнийн үзвэрийн хөтөлбөрт үндэсний найрал хөгжмийн чуулгын тоглолт мөн багтаж байгаа бөгөөд хэрмэн ханан дээрх эртний зургуудын дүрсийг тусган толилуулахаар төлөвлөж байна.
Дашрамд өгүүлэхэд, шинийн 15-нд Дэнлүүний баяр тохиож буйтай холбогдуулан Бээжин болон томоохон хотын олон гудамж, талбайг дэнлүүн чимэглэлээр гэрэлтүүлж,  зоогийн газар, дэлгүүр үйлчилгээний төвүүдэд тусгай арга хэмжээ зохиох юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100