CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Саран дээр хятад нэртэй 12 газар байна

02-18-2019 11:43

Сарны арын гадаргууд ажиллаж буй Хятадын Чан-Е--4 төхөөрөмжийн газардсан байршлыг Тяньхэ бааз хэмээн нэрлэж, эргэн тойрны гурван нүхийг Жинюй, Хэгү, Тяньжинь хэмээн нэрлэжээ. Төхөөрөмж газардсан цэгийн гол нүхний төв дэх том хадыг Тайшань гэжээ. Ийнхүү саран дээр хятад нэртэй 12 газар бий болжээ. 
Энэ сарын 15-нд Хятадын үндэсний сансар судлалын товчоо, Хятадын шинжлэх ухааны академи, Олон улсын сансар судлалын холбооноос хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Нэрсийг тогтоохдоо Чан-Е-4, Чан-Е-2-оос ирүүлсэн өндөр нягтралтай зургуудыг үндэслэжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100