CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Сарнай шиг хэлбэртэй байцаа гарган авчээ

02-14-2019 14:22

Наньжиний Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Цэцэрлэгжүүлэлтийн коллежийн профессор Хоу Шилинь олон жилийн судалгааныхаа үр дүнд саяхан “Сарнай байцаа” гарган авсан байна. Харин түүний энэхүү бүтээлийг тус сургуулийн Оюутны гарааны бизнесийн багийнхан энэ сарын 13-наас боож баглан, зах зээлд борлуулж эхэлжээ. 
“Сарнай байцаа” нь сарнай шиг хэлбэртэй бөгөөд хүйтэнд тэсвэртэй гэнэ. Түүнчлэн тус байцааны С витамины агууламж өндрөөс гадна чихэрлэг амттай юм байна. Энэ байцааг авах гэсэн хүмүүсийн эрэлт ихтэй байгаа аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100