CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын банкууд дэлхийн шилдгүүдийн тоонд багтав

02-12-2019 15:10

 Хятадын банк, санхүүгийн байгууллагуудын дэлхийн зэрэглэлийн чансаа урьд байгаагүйгээр өссөнийг Лондон хотод төвтэй брэнд үнэлгээний “Brand Finance” байгууллагаас мэдээллээ. Тус байгууллагаас гаргасан дэлхийн хамгийн үнэ цэнтэй банкуудын жагсаалтад энэ жил Хятадын “Их дөрөв” гэгддэг хамгийн том дөрвөн банк дөрвүүлээ багтжээ. Хятадын Үйлдвэрлэл, арилжааны банк (ICBC) тэргүүтэй тус улсын томоохон банкуудын нийт үнэлгээ 28 хувиар өсөж, 407 тэрбум ам.долларт хүрсэн нь АНУ-ын банкуудаас бараг 100 тэрбумаар илүү байгаа аж. Жагсаалт дахь AAA+ буюу элит зэрэглэлтэй гуравхан банкны нэг болох ICBC-ий брэндийн үнэлгээ гэхэд л өнгөрөгч нэг жилийн хугацаанд 35 хувиар өсөж, 79.8 тэрбум ам.долларт хүрчээ. Харин Хятадын Барилгын банкны (CCB) брэнд үнэлгээ 69.7, Хөдөө аж ахуйн банкных (ABC) 55, Хятадын банкных (BOC) 51 тэрбум ам.доллар болон өссөн байна.
“Brand Finance”-ийн гүйцэтгэх захирлын хэлснээр олон улсын худалдааны зах зээл дэх зөрчил, эдийн засгийн эргэлт удааширсан явдлын аль нь ч Хятадын банк, санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлсөнгүй. Харин ч тус улсын зах зээл асар том учир эдгээр банкийг гадаадын улс орнууд руу үйл ажиллагаагаа тэлэхийн хэрээр банк, санхүүгийн салбар нь улам бүр өргөжин тэлнэ хэмээн онцолжээ. Боломжийн амьдралтай, тогтмол орлоготой дундаж давхаргынхан өссөн, төр засгийн дэмжлэг сайн байгаа зэрэг нь Хятадын банкуудын үнэ цэн өсөхөд нөлөөлсөнийг дээрх байгууллага мөн тэмдэглэсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100