CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Хэсүүлч дэлхий” кино хоёр тэрбум юанийн ашиг олов

02-12-2019 15:38

Цагаан сарын баяраар кинотеатруудад гарч, олны анхаарлыг татсан “Хэсүүлч дэлхий” буюу “The Wandering Earth” кино энэ сарын 10-ны байдлаар буюу тав хоногийн дотор хоёр тэрбум юанийн ашиг олсон тухай өчигдөр “Вэйбо” цахим хуудсанд мэдээллээ. Шинжлэх ухааны зөгнөлт төрлийн энэхүү бүтээл хамгийн их ашиг олсон төдийгүй судлаач, шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ авсан киногоор тодроод байгааг энэ дашрамд уламжилжээ. Шүүмжлэгчдийн онцолсноор, шинжлэх ухааны уран зөгнөлт хэмээх жанраар тус улсад сүүлийн жилүүдэд дорвитой бүтээл гараагүй, тиймээс ч энэ төрлөөр хийсэн цөөн  кино нь ч  төдийлөн олны анхаарлыг татаж байгаагүй бөгөөд нөгөө талаар америкчууд дэлхийг “авардаг” тогтсон ойлголтыг  эвдсэнээрээ үзэгчдийн таашаалд нийцсэн байна.
Зохиолч Лю Цысинийн ижил нэрт өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Хэсүүлч дэлхий”-д ирээдүйд нарны аймгийн систем өөрчлөгдөж, сансар огторгуй өөр төлөвт шилжсэнээр хүн төрөлхтөн “Хэсүүлч дэлхий” нэртэй нүсэр төслийг эхлүүлж, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан дэлхийг өөр орон зайд байршуулж буй талаар өгүүлнэ. Киноны найруулагчаар “Лигийн адал явдал”, “Ангийн хүүхэд” зэрэг киногоороо олны танил болсон Франт Гво ажиллаж, Ли Гуанжие, Чю Чусяо нарын жүжигчид гол дүрийг бүтээжээ.
=Энэ дашрамд өгүүлэхэд, орчин үеийн Хятадын зохиолч Лю Цысинь “Гурван үйлийн даалгавар” нэрт гурамсан зохиолоороо 2015 онд “Хьюго” шагналыг хүртсэн билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100