CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Гималайн мөсөн голын гуравны хоёр нь хайлж байна

02-12-2019 15:12

 Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Гималайн нурууны мөсөн гол, мөнх цэвдэгийн гуравны хоёр нь эрчтэй хайлж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Дэлхийн жилийн дундаж температур цельсийн ердөө 1.5 градусаар нэмэгдэхэд буюу энэ зууны эцэс гэхэд манай гаригийн хамгийн өндөр нурууны мөнх цэвдэгийн гуравны хоёр нь бүрэн хайлж, үгүй болно гэж судлаачид тооцоолжээ. Энэ нь Гималай орчмын бүс нутагт аж төрдөг 1.6 тэрбум хүний ахуй амьдралд нөлөөлөх төлөвтэй гэнэ. Тэрхүү нөлөө тусгал нь харин ургац буурах, үер усны гамшиг нэмэгдэх, ган гачиг нүүрлэх зэрэг голдуу сөрөг талтай байх хандлагатай байна. Гималайн нурууны мөсөн голууд дэлхийн хамгийн том, нэн чухал 10 их мөрний ай савыг, түүний дотор Ганга, Инд, Меконг, Иравади болон Шар мөрний бэлчир нутгийг тэтгэдэг бөгөөд гүний цэвдэг нь хайлж, байгалийн тэнцвэр нь алдагдлаа гэхэд их уул нурууг дэрлэсэн нийт 3500 гаруй км урт бүслүүр нутаг буюу Афганистан, Бангладеш, Бутан, Хятад, Энэтхэг, Мьянмар, Балба, Пакистан гэсэн найман улсын ард иргэд ихээхэн хохирол амсаж мэдэхээр байгаа аж. 
Уг судалгааг Уул нурууны цогц хөгжил, судалгааны олон улсын төвөөс (ICIMOD) хийжээ. Судалгааны дүнг сүүлийн таван жилийн хугацаанд 185 байгууллагаас 22 улсын нутаг дэвсгэрт явуулсан 350 гаруй ажиглалт, судалгаа шинжилгээний тайланг нэгтгэн гаргасан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100