CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжин 8.117 сая жуулчин хүлээн авлаа

02-12-2019 15:28

Энэ жилийн Хятадын Цагаан сарын “Алтан долоо хоног”-оор Бээжин хотод зочилсон аялагчдын тоо, тэдний оруулсан орлого өнгөрсөн жилүүдээс өссөн байна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-нд Бээжингийн Соёл, аялал жуулчлалын газар энэ талаар мэдээлжээ. Цагаан сарын баярын амралтаар Бээжин хот нийт 8.117 сая жуулчин хүлээн авсан аж. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 5.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин тэдний тус хотод оруулсан аялал жуулчлалын нийт орлого 8.185 тэрбум юань хүрсэн нь өмнөх оноос 12.7 хувиар өссөн байна. Түүнчлэн нэг хүний дундаж зарлага 1008 юань хүрсэн нь өнгөрсөн жилээс долоон хувиар нэмэгджээ.
Бээжин хотоор аялсан хүмүүсийн хамгийн их үзсэн таван газар нь Чяньмэний гудамж, Лонтань цэцэрлэгт хүрээлэн, Шичахай байгалийн үзэсгэлэнт бүс, Дитань цэцэрлэгт хүрээлэн болон Хориотой хот гэнэ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100