CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

1.8 сая алтанзул дэлбээлсэн цэцгийн үзэсгэлэн

02-12-2019 15:35

 Цагаан сарын баярын үеэр хятадууд төдийгүй жуулчдын хамгийн ихээр зорин очсон газрын нэг нь тус алтанзул цэцгийн үзэсгэлэн аж. Лаоюүхэ хэмээх цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдсэн үзэсгэлэнд 50 гаруй төрөл зүйлийн 1.8 сая алтанзул цэцэг дэлбээлжээ. Мөн эдгээр цэцгээр төрөл бүрийн хэлбэр дүрс үүсгэсэн байна.
Харин өнгөрсөн жил эл цэцэрлэгт хүрээлэн 1.2 сая алтанзул цэцгээр үзэсгэлэн гаргаж байжээ. Гэхдээ энэ цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн алтанзул цэцэг ургадаг гэвэл эндүүрэл. Маш олон төрлийн цэцэг, ургамалтай, мөн томоохон хэмжээний зохиомол ойн бүстэй гэнэ. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Хятадын Юньнань мужийн Күньмин хотод байрладаг бөгөөд 800 мү газрыг хамардаг аж. Хэрэв та тус цэцэрлэгт хүрээлэнд зочлохыг хүсвэл тасалбарын үнэ ердөө 20 юань юм байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100