CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Долоо хоногт 60.3 сая зорчигч тээвэрлэжээ

02-12-2019 15:30

 Хятадын төмөр зам компани энэ жилийн Цагаан сарын баярын амралтаар буюу долоо хоногийн хугацаанд 60.3 сая зорчигч тээвэрлэсэн байна. Харин энэ сарын 10-нд 12.646 сая хүн тээвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 527 мянгаар нэмэгдсэн буюу 4.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, Үханий салбар компани 877 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 24 мянгаар буюу 2.8, Шанхайх 1.97 сая хүн тээвэрлэсэн нь 95 мянгаар буюу 5.1 хувиар өсчээ. Тэгвэл Гуанжөү салбар компаниар 1.821 сая хүн зорчиж 234 мянгаар буюу 14.7, Чэндүгийнхээр 1.221 сая зорчигч зорчсон нь 30 мянгаар буюу 2.6 хувиар тус тус өссөн байна.
Мөн цаашид ч зорчигчдын урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа учраас энэ сарын 11-нд хэд хэдэн чиглэлд галт тэрэгний тоог 1151-ээр нэмсэн байна. Тухайлбал, Бээжингийн салбар компани Жэнжөү, Үхань, Шиань, Чуаньюү, Шаньдун гэх мэт чиглэлд 75,  Үханий салбар компани Бээжин, Гуанжөү, Шанхай, Ичан зэрэг чиглэлд 121, Жинаний салбар компани Шанхай, Бээжин, Шэньян чиглэлд 39 галт тэрэг нэмжээ. Харин Наньчаний салбар компани 130, Чэндүгийнх 120-иор галт тэрэгнийхээ тоог нэмсэн аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100