CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Зургаан улстай хамтран авилгатай тэмцэнэ

02-11-2019 13:32

 БНХАУ авлигатай тэмцэхэд зургаан улстай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа. Тайланд, Беларусь, Аргентин тэргүүтэй зургаан улстай ийнхүү хамтарснаар авлига авсан, албан тушаал болоод эрх мэдлээ урвуулан ашигласан хүмүүстэй хуулийн хариуцлага тооцох, завшиж, шамшигдуулсан эд хөрөнгийг буцаан авчрах зэрэг ажиллагаанд бие биеэ дэмжин ажиллахаар болжээ. Авлигатай тэмцэх газрын мэдээллээр, өнгөрсөн онд тус улс АНУ, Шинэ Зеланд болон Канад тэргүүтэй 50 орчим улстай энэ чиглэлд хамтран ажилласан бөгөөд авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг эргүүлэн татах таван гэрээ, эрхзүйн тусламж үзүүлэх дөрөв, санхүүгийн мэдээлэл солилцох дөрвөн гэрээнд тус тус гарын үсэг зуржээ. Ингэснээр ийм төрлийн хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг гадаад руу зугтахаас сэргийлэх, өмч хөрөнгийг нь өөр орон руу шилжүүлэхээс сэргийлэх тал дээр ахиц гарч, авлигатай тэмцэхэд илүү хялбар болж байгааг онцолжээ. Өнгөрсөн оны долдугаар сард эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн, авлигын хэрэгт буруутгагдаж буй ч хуулийн хариуцлагаас зугтсан 50 хүний мэдээллийг зарласан бөгөөд тэдний зургааг нь энэ оны эхээр эх оронд нь буцаан авчирсан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100