CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дурсамжаа санагалзсан Цагаан сар

02-11-2019 17:37

Цагаан сарын баярын өдрүүдэд Хятадад олон арван үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тэдгээрээс онцолбол, Чиндао хотын далайн паркийнхан баярын үеэр усан доорх луу болон арслангийн бүжгийг зохион байгуулсан байна. Энэ нь иргэд, жуулчдын сонирхлыг ихээхэн татсан үйл ажиллагаа болжээ.
Мөн шинийн 5-нд буюу энэ сарын 9-нд жуулчид болон Жяньси мужийн Үюань шяний иргэд байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэхийн зэрэгцээ орон нутгийн зан заншилтай танилцжээ. Ингэхдээ хүүхэд ахуй насныхаа дурсамжан дахь нутаг усаа санагалзан, өдгөө бараг мартагдахаа шахсан тоглоом наадгайгаар тоглосон аж. Тухайлбал, хөлөндөө мод углан уралдахаас гадна цагираган төмрийг дэгээгээр хөөх, ваар руу сум шидэж оруулах гэх мэт тоглоом тоглосон байна. Дээрх үйл явдлуудыг  “Шиньхуа” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагаас үзнэ үү. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100