CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын 24 мянган сургууль хөлбөмбөгийн хичээлтэй

02-11-2019 15:26

 Өнгөрөгч оны 11-р сарын байдлаар Хятадад хөлбөмбөгийн сургалттай нийт 24 мянган бага, дунд сургууль байгааг тус улсын “Боловсролын мэдээ” сонин мэдээлжээ. Энэ нь 20 сая гаруй хятад сурагчийн сургалтын хөтөлбөрт хөлбөмбөг багтдаг гэсэн үг аж. Дээрх мэдээнд дурдсанаар хөлбөмбөгийн боловсрол олгох тусгай хөтөлбөрийг 130 тойрогт хэрэгжүүлж, 8800 багш, 6800 дасгалжуулагч бэлтгэсэн нь ийнхүү ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбөрт хөлбөмбөгийн хичээл багтахад нөлөөлсөн байна. Энэ нь хүүхэд, залуусын биеийн тамирын боловсролыг дэмжих, багийн спортыг хөгжүүлэх, цаашлаад хятад хөлбөмбөгчдийг дэлхийн тавцанд гаргах Хятадын төр засгийн бодлогын үр дүн юм. 
Өнгөрөгч онд 25 мянга гаруй сурагч үндэсний хэмжээний дунд сургуулийн хөлбөмбөгийн лигийн тоглолтуудад оролцсон бол 37 мянган оюутан мөн улсын хэмжээний коллежийн лигийн тэмцээнд авхаалж самбаагаа сорьжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100