CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хоол хүргэлтийн үйлчилгээ олон хүнийг ажлын байртай болгож байна

02-11-2019 12:52

БНХАУ-д сүүлийн жилүүдэд эрчимтэй дэлгэрч буй хоол хүргэлтийн үйлчилгээний дүнд ажлын шинэ байр олноор бий болж, энэ нь ядууралтай тэмцэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгааг “Синьхуа” агентлаг онцолжээ. Алслагдсан муж, сууринд аж төрдөг, эрхэлсэн ажилгүй олон хүн хотод ирж, хоол хүргэлтийн үйлчилгээнд ажиллах нь олширч байна. Ийм үйлчилгээ эрхэлдэг, Хятаддаа том томд тооцогдох “Мэйтуан Дианпинг” компанийн саяхан танилцуулсан судалгаанаас харвал, энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн 77 хувь буюу 2.7 сая ажилчин нь хөдөөх суурин, мужаас ирсэн байна. Тэдний талаас илүү хувь нь ажилгүйдэл газар авсан, ядуу буурай гэгдэх газрын иргэд агаад одоо өдөрт 4-ээс дээш цагаар ажиллаж, 30 орчим хувь нь сардаа 5000 орчим юань буюу 741.5 ам.доллартай тэнцэх хэмжээний цалин авч буй. Үүний зэрэгцээ хоол хүргэлтийн үйлчилгээ зөвхөн томоохон хотод бус бусад суурин, мужид нэвтэрсээр буй нь  хүмүүс ажил хийхийн тулд заавал өөр хот, муж руу явах шаардлагагүй болж байгааг мөн судалгаанд онцолжээ. Одоогийн байдлаар, хоол хүргэлтийн үйлчилгээний ажилтан, ажиллагсадынхаа тоогоор Гуандун муж Хятаддаа тэргүүлж, Жяньсу, Жэжянь муж удаалж, тэдний араас Бээжин, Шанхай орж байгаа юм. Ажиглагчдын таамаглаж буйгаар, өнгөрсөн оны байдлаар энэ зах зээлийн эргэлт 240 тэрбум юаниар хэмжигдсэн байна.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100