CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Португалиас Хятадад зориулсан 40 жилийн ойн бэлэг

02-11-2019 17:30

 Хятад, Португаль улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ үйл явдлыг тохиолдуулан Португаль улс шуудангийн марк хэвлэсэн байна. Тодруулбал, энэ сарын 8-нд Португалийн Шуудангийн газар нийслэл Лиссабон хотноо дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан шуудангийн марк болон дугтуйлах ёслолыг зохион байгуулжээ.
Энэхүү шинээр хэвлэсэн марк нь хоёр төрөл бөгөөд Хятад, Португалийн уламжлалт соёлын элементүүдийг бор вааран болон мөнгөн гүц бүхий цайны хэрэгслийн зургаар илэрхийлсэн гэнэ. Эдгээр нь хоёр орны уламжлалт нөхөрлөл, соёлын дурсгалыг агуулжээ. Үнийн хувьд 0.53, 0.91 еврогоор зарагдаж буй аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100